Posts

Ургийн бүтэлт хэрхэн үүсдэг, ургийн өсөлт бойжилтонд хэрхэн нөлөөлдөг, хүчилтөрөгч эхээс урагт хэрхэн дамждаг талаар хүргэж байна.

Image
  Ургийн бүтэлт хэрхэн үүсдэг,  ургийн өсөлт бойжилтонд хэрхэн нөлөөлдөг, хүчилтөрөгч эхээс урагт хэрхэн дамждаг талаар Creasy and Resnik’s Maternal-Fetal Medicine: Principles and Practice 8th Edition гэдэг ЭХ-УРГИЙН АНАГААХ УХААНЫ  номны 15-р бүлэг болох  PLACENTAL RESPIRATORY GAS EXCHANGE AND FETAL OXYGENATION  бүлгийг орчуулан хүргэж байна. ИХСЭЭР ЯВАГДАХ ХИЙН СОЛИЛЦОО БА УРГИЙН ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ХАНГАМЖ Хүний ихэс дэх амьсгалын хийн солилцооны талаархи мэдлэг нь жирэмсэн өвчтөнүүдийн ажиглалтыг лабораторийн амьтдад хийсэн туршилтын үр дүнг нэгтгэхээс хамаарна. Лабораторийн амьтдын нотолгоо нь эх, ургийн цусны эргэлтэнд архаг хэлбэрээр суулгасан судасны катетер бүхий хонины нэлээд дэлгэрэнгүй дата бөгөөд= бусад хөхтөн амьтдын хувьд илүү хязгаарлагдмал боловч чухал мэдээлэл юм. Атмосферийн хүчилтөрөгчийг ургийн эдэд хүргэлт Агаар мандлаас ургийн эд эсэд хүчилтөрөгч (O2) тээвэрлэхийг диффузын механизмаар ээлжлэн зөөгдөж буй зургаан алхамын дарааллаар дүрсэлж болно (Зураг 15.1). Зураг 15.